Resolution 407/2019 on approving the NDC

Click here to discuss this policy with our chatbot

Category: Executive

Document Type: Resolution

Role: Main

This resolution approves Mongolia's Nationally Determined Contribution (NDC) objectives under the Paris Agreement and directs the Minister of Nature, Environment and Tourism to develop and submit an action plan to the UNFCCC Secretariat, while instructing relevant ministries, including the Ministry of Energy, to implement sector-specific greenhouse gas reduction targets.

How Zelica helps

  • Get alerts when policies like this change or new ones appear in your sector.
  • Ask AI to summarise, extract obligations, and answer questions — with citations.
  • Organise notes and your own documents alongside the source material.

No signup needed.

Full text:




+(976)-11-323317
 
info@legalinstitute.mn
 A A A МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дугаар 407 Дугаар 407 Улаанбаатар хот ЗОРИЛТ БАТЛАХ ТУХАЙ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Олон улсын гэрээний тухай хуулийн 24.4-т заасныг тус тус үндэслэн, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. "Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт"-ыг хавсралт ёсоор баталсугай.  2. Энэ тогтоолын 1-д заасан зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, НҮБ-ын Суурь конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлж, цаашид хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах салбар тус бүрийн зорилтыг хэрэгжүүлж ажиллахыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарт тус тус даалгасугай. Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ Текст томруулах A A A                       © 2025 legalinfo.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Tags: Agriculture, Buildings, Climate Change, Climate Protection, Energy, Energy Transition, Ghg, Institutions / Administrative Arrangements, Mining, Mitigation, Paris Agreement, Planning, Policy, Regulation, Reporting, Transport, Unfccc

Sector: Public Sector

Original Source